Гадаад харилцаа

Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлтдээ ХБНГУ, БНХАУ, БНСУ-уудын тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа  ХБНГУ-ын “MULTIVAC, NESSE COLOR”,“KALLE BRAND”, “MOGUNTIA”LLC болон, ОХУ-ын “ПТИ”, “VECTOR”-ийн бүтээгдэхүүний орц, найрлагын жор технологийг нэвтрүүлэн ажилладаг билээ.

БНХАУ болон ХБНГУ-ын хамтарсан үйлдвэр болох REF COMPRESSOR компанийн хөргүүрийн болон мах шуллагааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шуллагааны цехтэй бөгөөд махны ангиллын олон улсын стандартад нийцүүлэн баталсан үхрийн ангилж хэсэглэсэн махны стандарт MNS2456:2009, хонь, ямааны ангилж хэсэглэсэн махны стандарт MNS2457:2009, стандартууд болон захиалагчийн захиалгын дагуу шулж ангилдаг.

БНСУ-ын Жина Инженеринг компанид үйлдвэрлэгдсэн НАССР-ын анхан шатны ариутгын тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж байна.

Хөргүүртэй агуулах

Мах ангилгаа, шуллагааны үйл явц

Мах ангилан савлах, вакумдах цех

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020 "Хаан Хүнс Импекс" ХХК
Хөгжүүлсэн eXa studio