Эрхэм хэрэглэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж амьдралд тань сайхан бүхнийг хүсье.

   Манай компани 2009 онд 100% дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан, салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг билээ. “Хэрэглэгч бол хаан”, “Чанар-Бидний зорилт” гэсэн зарчмуудыг баримтлан үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Үүний үр дүнд бидний бизнесийн байр суурь улам батжин бэхэжсээр байна. Бид үйлдвэрлэлдээ томоохон инноваци хийж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ Евро стандартаар шинэчлэн хэрэглэгч, харилцагч та бүхэндээ амт чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдээ бэлтгэн нийлүүлж байна. Манай компанийн ирээдүйд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компани болох зорилт тавин энэхүү ажлын эхлэл болгон 10 жилийн ойн хүрээнд ISO чанарын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна. Зах зээлийн харилцааны хатуу ширүүн өрсөлдөөн дунд 10 жилийн турш цаг үргэлж биднийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлье.

  Та бидний хамтын үйл ажиллагаа улам өргөжин тэлж, сайн сайхан бүхэн хөгжин дэлгэрэх болтугай.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020 "Хаан Хүнс Импекс" ХХК
Хөгжүүлсэн eXa studio