Компаний тухай

 “Хаан Хүнс Импекс” ХХК нь 2009 онд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эхэлж, 2011 онд үйлдвэрлэлтийн өргөтгөл хийж шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, хүсэлтийг дээдлэн хүндэлж баталгаат, эрүүл аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ салбартаа тэргүүлэгч компани болохыг эрхэм зорилгоо болгон  11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор манай компани 110 гаруй ажилтантай  30 нэр төрлийн Чанамал, Хагас утлагат, Давхар утлагат хиам, Элэгний нухаш, Зайдас, Царцмаг,  Гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнийг чадварлаг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр цаг алдалгүй хэрэглэгч, харилцагч, худалдан авагчдад хүргэж ажилласаар байна. 

Компани байгуулагдсан түүх:

  • 1996 оноос 2009 он хүртэл мах махан бүтээгдэхүүний салбарт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2009 онд 4 ажилтантайгаар 50м2 түрээсийн байранд “Хаан Хүнс Импекс” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан.
  • 2011-2012 онд СХД-ийн 1-р хороо болох одоогийн байршилдаа 700 м2 үйлдвэрийн шинэ барилга;
  • 2014 онд 3 давхар оффисын байр;
  • 2016 онд 1000 тн багтаамж бүхий багтаамж хөргөлтийн зоорь, 2800 м2 талбай бүхий мах ангилах, хадгалах, дулааны боловсруулалт хийх 2 давхар цогцолбор үйлдвэр;
  • 2018 онд 380м2 дулааны боловсруулалт хийх өргөтгөлийг тус тус ашиглалтанд оруулж 6381.5м2 талбайд 3880м2 ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж гэх мэтэд 7,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
  • Өдөрт чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хиам-20 хагас боловсруулсан бүтээгдэхүүн-9, нөөшилсөн махан бүтээгдэхүүн-4, Оюу Толгойд-6 нэр төрлийн нийт 9 тн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020 "Хаан Хүнс Импекс" ХХК
Хөгжүүлсэн eXa studio