Үйлдвэрийн танилцуулга

      Манай үйлдвэр нь өдөрт 6000-8000 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. “Хаан Хүнс Импекс” ХХК нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, 14 аймагт өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Үйлдвэрийн байр нь 3 давхар оффис, 700 м 2 савлах хэсэг, 2800 м 2 талбай бүхий мах ангилах, хадгалах, дулааны
боловсруулалт хийх 2 давхар цогцолбор бүхий үйлдвэр, 380м 2 дулааны боловсруулалт хийх өргөтгөл, 1200 тн багтаамж бүхий хөргөлттэй 6 зоорь нийт 6381.5м 2 талбайд чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан 3880м 2 ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

      Манай үйлвэр нь өдөрт 9 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Оюу Толгойд 6 нэр төрлийн бүтээгдэхүүн, 25 нэр төрлийн утлагат, чанамал хиам, зайдас, элэгний нухаш, царцаамаг, утсан хэл, гахайн мах, 10 нэр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, 4 нэр төрлийн нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

       Бид өөрийн үйлдвэртээ ХБНГУ, БНХАУ, БНСУ-уудын тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллаж,хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлагыг бүрэн хангасан, амт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд үйлдвэрийн байрандаа дахин өргөтгөл хийж шинээр ашиглалтад оруулсан.
      

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020 "Хаан Хүнс Импекс" ХХК
Хөгжүүлсэн eXa studio